Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-126 см –ээр эрс нэмэгдэж ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН-г давсан тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
ОНГИ гол УЯНГА сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 25 см-ээр, АРВАЙХЭЭР сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 7 см давж үерлээд байна.
ОРХОН гол БАТ-ӨЛЗИЙ сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 26 см-ээр, ХАРХОРИН сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 12 см давж үерлээд байна.
ХӨГШИН ОРХОН гол ХАРХОРИН сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 23 см давж үерлээд байна.
ЗЭГСТЭЙ гол ӨЛЗИЙТ сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшинг 2 см давж үерлээд байна, САНГИЙН ДАЛАЙ нуур зүүн хойд эргээ хальсан.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР